Сүүлд ямар цахилгаан барааг худалдан авсан вэ, одоо хэрэглэж байна уу?
нийтлэлийн зорилго
Ингэхэд тог цахилгааны эх үүсвэр байхгүй бол ямар ч
цахилгаан бараа хэрэглэгдэх боломжгүй болж, хог болно гэдгийг бид
тооцоолж амьдарвал ямар вэ? энэ ч арай хэтэрхий боломжгүй бодол байна аа
гэвэл дараах бодол эргэцүүлэл илүүдэхгүй байх:
- цахилгаан бараа нь нэг цагт хэдий хэмжээний энерги зарцуулдаг
- ашигт үйлийн коффицент ямар вэ
- энэ цахилгаан барааг хэрэглэхгүйгээр амьдралын ямар арга байна вэ
- энэ цахилгаан барааг энэ удаад авахгүй тэсчихвэл дараагийнх нь арай л үр ашиг илүү байх эсэх
-
ах дүүс, хамаатан, хөршөөсөө түр зээлээд, магадгүй түрээсийг нь төлөөд
ашиглаж, хэргээ бүтээгээд л хэрэглэгдэхгүй цахилгаан бараа биш биз дээ
- сэлбэг хэрэгслэл нь олдох уу, засвар үйлчилгээний газар байдаг уу
- хог хаягдал болсон цагтаа хаашаа очих, байгаль дэлхийг минь бохирдуулах юм биш биз дээ, эргүүлэн авдаг цэг, компани бий билүү?
- эрхэм таны бодлоор үргэлжлүүлье, холбоо барих имэйл mcl_begee[et]yahoo.com
нийтлэл бичих шалтгаан
Миний санахад, хүүхэд байхдаа харж, үзэж байсан анхны цахилгаан бараануудын нэг нь Рекорд 345 зураг, Электроникс кассетны хөгжим байсан байх? мөн бага ангийн сурагч байх үед аав минь электроникс хөгжимдөө микрофон холбож, аавыгаа дуулуулж, яриулж бичлэг хийж байсаныг бүдэг бадагхан санаж байна. Тэр цаг үед бид өвөөгийнхөө "Соньхон зэргэлээт говь минь. Солонгын долоон өнгөтэй дөө хө..." хэмээн Тэмээн дээрээс наран ойрхон дууг дуулсан бичлэгийг дахин дахин сонсож байсан даа.
Улаанбаатар хотод оюутан болж 1994 онд ирээд, Хорооллын эцэс дэх худалдааны төвөөс өөрийн гэсэн Электроникс хөгжмийг худалдан авч, 60, 90минутын бичлэг хийх багтаамжтай 20-30ш Sony, TDK гэх мэт брэндийн кассетыг худалдан авч өөрийн гэсэн цахилгаан бараатай болж, мөн ч их бичлэгийг ТВ болон өөр кассет зэргээс хийж, бичлэгийг сонсож байдаг байсан.
Хожим 2008 онд их сургуулиа төгсөөд, ханьтайгаа учирч, өрх гэрээ тусгаарлан оюутаны байранд амьдарч эхлэхдээ хоёр ширэмтэй Элга плиткыг Туул жин пан худалдааны төв дээрх Элгагийн нэрийн дэлгүүрээс худалдан авч байсанаа өнөөдрийг хүртэл хэрэглэж байна.
2002 онд 2 хүүхэдтэй болсон өрх гэрт угаалгын машин хэрэгтэй байна гээд УИД-ээс Toshiba брэндийн 6кг хувцас дийлж эргүүлж угаах чадалтайг сонгон авч байсан, хамгийн сүүлд 2012 онд Кевико компаниас утасгүй интернэт сүлжээний модем худалдан авч нь өнөөдрийг ашиг тусыг нь хүртсээр байна.
Харин ямар нэг шалтгаанаар хэрэглэгдэхгүй болсон цахилгаан бараанд 2 тарифт цахилгааны тоолуур, Zemon агаар цэвэршүүлэгч, Минск хөргөгч, эвдэрхий 586 компьютер, ультра туяаны Билюкс халаагуур зэрэг байгааг анзаарч нягтлан хэрэглэж ач тусыг нь хүртэх хэн нэгэнд өгөхөөс татгалзах юун.
Цахилгаан барааг л худалдан авсан түүх хүний амьдралын мартагдашгүй мөч байдаг байсан бол, одоо ямар байдаг юм бол?
Өнөөдөр шинэ шинэ загвар, үзүүлэлттэй төрөл бүрийн цахилгаан бараанууд, тэр дундаа чанарын шаардлага хангах, хангахгүй, амархан шатдаг, эвдэрдэг гээд цэнэглэдэг батарейтай ламп, лэд /led/ гар чийдэн, халуун тогоонуудаас эхлээд угаалгын машин, хуучин загварын зурагт, зурагтын төрөл бүрийн гадна, дотор антенн, удирдлага, эвдэрхий зургийн аппарат, гар утасны сэг, уртасгагч залгуур энд тэндгүй хог болжээ.
Таны өрх бүл сүүлд ямар цахилгаан барааг худалдан аваад хэрхэн үр ашигтай хэрэглэж байгаагаа тунгааж үзээд, өөрийн хэрэглээний туршлагаа бусадтайгаа хуваалцаж, буян болоорой. Баярлалаа.
Биеэ мэдвэл хүн Бэлчээрээ мэдвэл мал Эдээр биеэ чимэхээр Эрдмээр биеэ чим Өөдлөх хүнд санах, сэрэх, хэмнэх гурав Уруудах хүнд унтах, идэх, мартах гурав.
Tuesday, June 23, 2015
Wednesday, May 27, 2015
Хүүхэд гэдэг цагаар өсдөг тул, хувцас, эдлэл хэрэглэлийг бага шаарддаг, гэтэл ...
Эрхэм та хэдхэн цаг, өдөр, сар буюу түр зуурхан л хэрэглэгдээд ашиглах боломжгүй болдог ихэнх зүйлсийг хүүхэддээ зориулан худалдан авч өгсөн байдгаа анзаарсан уу?
Миний бодлоор,
- нярай хүүхдийн соосго, өлгий, хөлд оруулагч, түрдэг тэрэг, шажигнадаг тоглоом, хоол иддэг ширээ гэх мэт хэрэглэл
- өдөр цагаар өсч байгаа хүүхдийн улирлын чанартай хэрэглэгдэх хувцас
- хүүхдийн өтгөн шингэнийг шингээх нэг удаагийн хэрэглэл-памперс
- хүүхдийн сонирхолыг татсан гэрэл чийдэн, хэв дүрслэл, өнгө будагтай, гарын ая даахгүй, эвдрэх нь хялбар хуванцар машин, хүүхэлдэй, буу, усан буу, жижигхэн биллиард, жижигхэн сагсны шит, бөмбөг гэх мэт төрөл бүрийн тоглоом
- үсний боолт, зүүлт
- шинэ жил, хүүхдийн баяр гэх мэт баяр ёслолын үеэр алба мэт худалдаж аваад, дараа нь эвдрээд хаягдаад дуусдаг хиймэл гацуур, гацуурын чимэглэл, саа тууз, үлээдэг төрөл бүрийн шаар, гэрэлтдэг хэрэгслэлүүд гэх мэт
зэрэгт эцэг эхчүүд, эмээ өвөө бид бага биш мөнгийг зарцуулан худалдаж авч хэрэглэдэгээ өөрчлөх цаг болсон мэт.
Уламжлалаас харвал,
- Хүүхдийн буян нь барагдана, өмсөх хувцасны тоо нь гүйцэнэ гээд аль болох ах дүүсийнх нь өмсөөд багадсан хувцас, гутлыг арчилж тордоод л өмсгөдөг
- Цагаан сар, Даахь үргээх ёслол гэх мэт ёслолт баярын өдрийг тохиолдуулан шинэ дээл хувцасыг урлан, ерөөл хэлж жилдээ 1 удаа л шинэ хувцас өмсгөж өнгө засдаг
- Нялх хүүхдэд торго, даавууны өөдсийг нийлүүлэн өөдсөн дээл, тэрлэг хийж дулаан, үзэмжтэй хувцасладаг
Дахин ашиглах санаанууд,
- нэхий өлгий нь даавуу шиг нэг л нярайн настай биш, шээхэд сэгсрээд л хатдаг, хүүхдийг хөлөргөдөггүй гэх мэт онцлогийг бодолцож, ах дүүс дундаа нэхий өлгийтэй болж, уламжлан хэрэглээрэй,
- хичээлийн сурах бичгийг дээд ангийн ахаасаа авч, би өөрийнхийгөө тэр ахын дүүд нь өгч, тэр ахын дүүгийн нь сурах бичгийг миний дүү авч ашигладаг гэхчилэн сурах бичгээ гамтай хэрэглээд дүү нартаа хэрэглүүлдэг байдал бараг уламжлал болсон байсаныг одоо цагт ах дүүс дотроо сэргээхийг хичээцгээе
- гутал, хувцасыг дамжуулан өмсөх нь өрх гэрийн эдийн засагт их тустайг ойлгуулах, ах эгчээ хүндэтгэх, дүү нартаа гамтай өмссөн хувцсаа дамжуулан өгөх бахархал болгоосой
Энэхүү блогийн эрхэм зочин та өөрийн санаа бодлоо харамгүй хуваалцахыг хүсье.

Wednesday, May 20, 2015
Шагайгаар нааддаг 80 гаруй тоглоом байдаг гэсэн, өөр тоглоомыг гэртээ худалдаж авч "хог" болгох хэрэг байна уу?
Таван хошуу малын шагайнаас хонь, ямааны шагай нь хэлбэр хэмжээгээрээ тоглоом наадгайд тохиромжтой байдаг юм шиг байгаа юм? мөн намайг жаахан байхад зээрийн шагай нь олон шагайнууд дотор дэгжин зэгзгэр харагддагаараа ялгагдаж, морь уралдаж тоглоход морь буух нь илүү боломжтой, тиймдээ ч хурдан шагай гэж бодогддог байж билээ.
Шагай гэдэг холбоос яс нь малын ард хөлд байдаг тул нэг малаас 2 шагай л гарна, иймдээ ч шагай нь малаа бага муулдаг эртний монголчуудад тийм ч элбэг эд биш байсан бололтой.
БСШУЯамны вэбд
Нүүр хуудас-Боловсрол-Дээд боловсрол-Докторын зэрэг хамгаалах хурлын зар
Эрдмийн зэрэг хамгаална
МУБИС-ийн Боловсрол судлалын ухааны докторант Т.Гэрэлтуяагийн "Хүүхдийн хөгжилд шагайн тоглоомын үзүүлэх нөлөөлөл" сэдвээр Боловсрол судлалын ухааны докторын зэрэг хамгаалуулах Эрдмийн зөвлөлийн хурал 2011 оны 12 дугаар сарын 23-ны 14.00 цагт БИС-ийн Эрдмийн өргөө 207 тоотод болно. Эрдэм шинжилгээний удирдагч: Сэтгэл судлалын ухааны доктор, профессор Ж.Батдэлгэр
- Хүүхдийн оюун ухааныг ардын уламжлалт тоглоом наадгайгаар хөгжүүлэх арга зүй
2012 оны 01-р сарын 24, Нийтэлсэн Д.Ганхөлөг
Монголчууд бид бүгд хүний хөгжлийг бие, оюун, сэтгэл хэмээх өөр хоорондоо салшгүй холбоотой гурван хэсгээс бүрддэг хэмээн үзэж ирсэн түүхэн уламжлалтай.
Хүний хөгжил нь арга, билиг, үрийн харилцан шүтэлцээний гурвалсан зүй тогтолд тулгуурладаг санааг үндэсээ болгон хүүхдийн хөгжлийн үндэс суурийг бий болгох юм ...
- Монгол ёсон блогт Шагайгаар наадах тоглоом нийтлэл байна:
http://odbaatars.blog.banjig.net/post.php?post_id=123989
- Жуулчны мэдээллийн төв вэбийн Монгол зан заншил хэсэгт Алаг мэлхий өрөх тоглоомын танилцуулга
гэх мэт маш их мэдээлэл цахим орчинд тавигджээ.
Мөн цаашилбал,
- Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн цахим каталогоос "шагай" түлхүүр үгээр хайлт хийхэд тус номын санд байгаа 9 ном хэвлэлийн нэрс олдож байна.
- A clever daughter-in-law
- Ancient Mongolian Fortune Telling : http://www.docstoc.com/docs/10069977/
- 100 points : http://www.docstoc.com/docs/68699171/

Saturday, May 2, 2015
хүүхэд тань хичээлийн дэвтрүүдээ дугаарласан байна уу
2014-2015 оны хичээлийн шинэ жил дуусахад сар гаруйханы хугацаа үлджээ.
- хичээлийн дэвтэр, балны запас, гортиг, шугам, өнгийн цаас, үдээсний машины үдээс, ватум цаас гэхчилэн олон төрлийн хичээлийн хэрэглэлийг өдөр тутамд шахуу худалдан авч
- сургуулийн дүрэмт хувцас, цагаан цамц, гутал хувцас гээд эдэлгээ нь дуусч, бие өсч томрох, ном дэвтэр ихсэхтэй зэрэгцэн цүнх гэх мэтээ шинэчлэх зардалууд,
- хичээл сургуульдаа явахад автобус унаанд үзүүлэх сурагчийн үнэмлэх 1400 төг-өөр нэг удаа, харин энэ үнэмлэхнийхээ тусламжтайгаар ирж очихдоо автобусандаа өдөр тутамдаа нийт 400 төг төлж байгаагаа бид байх л зүйлс
мөн түүнчлэн хүүхдүүдийн минь хөгжөөн баясаан, бусдаасаа суралцаж мэдэж байгаа үг хэллэг, мэдээлэл мэдлэг, дадал хэвшил нь дээрх бүх зардалуудтайгаа нийлэн ирээдүйн хөрөнгө оруулалт болон цаг хугацаатайгаа хамт урсан өнгөрч байна.
Эрхэм та ирэх намар шинэ ном, дэвтэр, дэвтрийн хавтас, өнгийн харандаа, өнгийн цаас, цавуу гээд л бүх л зүйлсийг шинээр авч өгөхийн оронд дараах боломжууд байдгийг ашиглах, мөн өөрийн туршлагаа хариу бичиж бусдад дуулгаарай:
- үргэлжлүүлэн хэрэглэж болох, дуусаагүй харандаа, үзэг, баллуур гэх мэт бүхий л хэрэглэлийг нь 9 сарын 1 хүртэл зөв хадгалуулах,
- намар хичээлийн жилд зориулсан хямдралтай худалдаанаас нийт хэрэглэгдэх дэвтэр, бас бус хэрэглэлээс нь бөөний үнээр хэдэн ширхэгийг худалдан авахаа хамтран тооцоолох,
- дэвтрээ дугаарлаж, бүрэн гүйцэд ашиглаж байсан эсэх буюу ямар хичээлд хэдэн хуудастай хэдэн дэвтэр хэрэглэгдэж байгааг хянах аргыг ашиглан ямар үр дүнд хүрсэн,
- сурлагын амжилтыг нь ахиулах, хадгалахад чиглэсэн яриа, итгэл, дэмжлэгийг хүүхэддээ хэрхэн үзүүлсэн
- зуны амралтаа үр бүтээлтэй өнгөрүүлэх, амьдралыг танин мэдэхэд нь чиглүүлж, туслахаа тооцож
- зарим нэг хэрэглэгдэхгүй болсон, дараагийн сурагч ашиглаж болохуйц хэрэглэлийг ах дүүс, танил нөхдийн хүрээнд хандивлах, хямдруулан худалдаалах, солилцох арга хэмжээ хаана явагдаж байгааг мэдэж, ашиглах
- хичээлийн жилдээ ямар амжилт бүтээл, алдаа оноо байснаа эргэн харж, өдрийн тэмдэглэлдээ дүгнэлт хийхэд нь туслах, ач тусыг нь өөрийн амьдралын түүхээрээ дурсан ярилцах
гэх мэт урсан ирэх цаг хугацааг тосч авах бэлтгэлээ хангаарай.
Зөв дадал хэвшил бол зөв хүмүүн байхын үндэс юм байна.

Wednesday, March 4, 2015
биеэ засахдаа зардал их гаргадаг болжээ
Гэтэл, өнөөдөр хот суурин газар, орон сууцны иргэд биеэ засахын тулд дараах зүйлсд зардал гаргадаг болсоноо тооцож анзаардаг байх:
Зардал 1. Ариун цэврийн цаас
хэмнэлтийн санаа: нэг удаад хэдэн см цаасыг таслаж хэрэглэдэгээ анхаарцгаая
хэмнэлтийн санаа: үндэсний үйлдвэрлэлийн ариун цэврийн цаасуудыг худалдан авахыг хичээх
Зардал 2. Ариун цэврийн өрөөний цахилгаан хэрэгслэлийн зардал
хэмнэлтийн санаа: орохдоо гэрлээ асааж, суултуур дээр суусан хойноо гэрлээ унтраах унтраалгатай болцгооё,
хэмнэлтийн санаа: чийдэнгээ эрчим хүчний хэмнэлттэйгээр сольё
Зардал 3. Ариун цэврийн өрөөний метр кв-ийн зардал
хэмнэлтийн санаа: өрөөгөө биеэ засахаас бусад зорилгоор ашигладаг л байх хэрэгтэй байна?
Зардал 4. Жорлонгийн усаа татахад усны зардал
хэмнэлтийн санаа: бага ус татагдах механизмыг сольж, нэмж суурилуулцгаая
хэмнэлтийн санаа: http://www.osnaaug.ub.gov.mn/news-gangaurgoo/320-2013-08-20-06-33-11 хуудаснаас усаа хэмнэх зөвлөмжүүдтэй танилцаж, анхаарч, хэрэгжүүлцгээе
Зардал 5. Ариун цэврийн үнэр дарагч
хэмнэлтийн санаа: үндэсний үйлдвэрлэлийн Шахмал аргал, арц, ганга бий болсон байна
хэмнэлтийн санаа: ялгадас өтгөн маань нярай хүүхдийнх шиг үнэргүй байх боломжтой эсэхэд анхааръя
Зардал 6. Жорлон угааж цэвэрлэх багаж, бээлий
хэмнэлтийн санаа: чанартайг худалдан авч, зөв хадгалж ашиглаж, ашиглалтын хугацаанд анхааръя
Зардал 7. Ариутгал, цэвэрлэгээний химийн бодис
хэмнэлтийн санаа: ?
Зардал 8. Жорлонгийн суултуур, холбогч хэрэгслэлээ солихдоо
хэмнэлтийн санаа: аль ашиглалтын хугацаа ихтэй нь дээр байх
Зардал 9. Жорлонгийн өрөөний хананы плита болон засвар
хэмнэлтийн санаа: цэвэрлэхэд хялбарыг бодож плитаг сонгодог байх, яагаад хайрга чулуун шал байж болохгүй гэж?
Зардал10. Жорлонгийн өрөөг цэвэрхэн байлгахыг хүсэж сэтгэл санаагаараа хохирох
хэмнэлтийн санаа: шахаж шаардахад бус ухааруулж, үлгэрлэн дагуулахад анхаарцгаая
дээрх санаа, нийтлэлд эрхэм таны санаа бодол, шийдлийг mcl_begee [эт] yahoo.com имэйл хаягаар хүлээн авч, нэмж шигтгэе. баярлалаа.
Нэмж дурдахад, энэхүү блогийн хөтлөгч миний бие 2003 оноос Өсөх өрх өрхийн төсвийн програмыг зохион ашигласан, тус програмаараа Өрх бүлдээ ариун цэврийн цаас зарцуулж байгаа тооцоогоо гаргаж харлаа. Эрхэм та ийм тооцооллыг хийх хүсэл төрвөл эрхэм надтай ярилцаарай.
он | тоо | зардал |
2001 | 4 | 800 |
2002 | 16 | 4870 |
2003 | 21 | 3460 |
2004 | 36 | 4550 |
2005 | 12 | 1860 |
2006 | 56 | 16780 |
2007 | 109 | 28640 |
2008 | 49 | 8640 |
2009 | 51 | 15770 |
2010 | 96 | 19160 |
2011 | 49 | 16800 |
2012 | 48 | 18240 |
2013 | 61 | 24500 |
2014 | 12 | 2700 |
Tuesday, February 10, 2015
Цагаан сарын өдрүүдийг бүтээлчээр өнгөрүүлэх санаанууд
Амар байна уу хэмээн мэндлэн тохой өргөн золгох өдрүүд айсуй?
Сар шинийн 1, 2-ны өдрүүдэд ахмад настануудынхаа гэрт өрх бүлээрээ зочлон очиж, бэлтгэн авч очсон бэлэг сэлтээ барьж золголт хийж, тухлан сууж аваад, цай идээ хүртэж, бууз жигнүүлэн идэнгээ улиран одсон жилийнхээ амжилт бүтээлээс дуулгаж, хүүхэд багачуудаараа дуу хуур тоглуулж, бэлэг сэлт гардан авч тор уутандаа хийсээр, автобус унаагаар явсаар 4-5 айлд зочлон очдог байдал миний өрх бүлд 1999 оноос хойш давтагдсан хэдий ч,
Жил бүрийн цагаан сарыг ямар гарын бэлэгтэйгээр, хэрхэн өөрчлөгдөн сайжирсан байдалтайгаар настан буурлууд дээрээ очих вэ гэдэгт гэргий бид хоёр ихэд анхаарч, үргэлж шинэчлэл хийхийг зорьдог.
2010 оны Цагаан сарын өдрүүдэд дараах бодол төрж билээ:
- Ахмадуудынхаа сургаал үгийг алдалгүй хадгалж авч, дахин сонсож байхын тулд дууны бичлэг хийдэг төхөөрөмж - DIGITAL AUDIO RECORDER бидэнд байх хэрэгтэйг ойлголоо.
- Цаг алдалгүй Ураг төрөл, удам судраа лавлан мэдэж, зурж тэмдэглэх, намтар түүхийг сонсож мэдэх хэрэгтэй юм даа, тэгэхгүй бол буурлууд маань нэг нэгээрээ бурхан болсоор, бидэнд өвөг дээдсийг ярьж танилцуулах хүмүүс минь цөөрсөөр байгааг мэдэрч эхэлсэн.
http://begzsuren.blogspot.com/2013/02/2010.html
Цагаан сарыг үр бүтээлтэй өнгөрүүлэх 2012 онд төрсөн санаа:
- гэр бүлийнхээ зургийг угаалгаж, золгохоор очих айл бүхэндээ өгье гэж бодож байгаа
- өөрийнхөө мэдэж байгаа хэмжээнд ургийн бичгээ http://www.myheritage.com/ вэбд онлайнаар эсвэл Family Tree Builder програмд http://www.myheritage.com/family-tree-builder оффлайнаар бэлтгэж, зочлох үедээ боломж гарвал зарим мэдээллийг засах, шинэ төрсөн болон оруулаагүй байсан хүмүүсийг оруулах
- настан буурлуудынхаа сургаал үг, ерөөлийг дуу бичлэгээр хурааж авах ухаалаг гар утас, диктафон гэх мэт төхөөрөмжийнхөө зайг цэнэглэж, бэлтгэх
- энэ жилийн өнгө төрхийг хадгалж үлдээх зорилгоор зургийн аппарат, зураг авах төхөөрөмжийнхөө зайг цэнэглэж, ТВ зэрэг шууд тоглуулах төхөөрөмж рүү холбох кабелиа марталгүй зэхэх
- өөрийн гараар хийсэн, Монгол үндэсний цоож түлхүүр, уяа гогцоо төрлийн төмөр утас, ясаар хийдэг тоглоомуудаасаа авч очиж, хүүхэд багачуудад бэлэглэж, яаж тоглодгийг үзүүлж харуулна. http://begzsuren.blogspot.com/2012/02/blog-post_4703.html
2013 онд Цагаан сараар дараах санаа бодол төрсөн:
Жил жилийн цагаан сарын өдрүүдэд тэнгэр хангай тогтуун сайхан байж, ах дүүс аав ээжийнхээ гэрт цуглаж, өвөө эмээдээ зорин очиж, ерөөлийн үгс, ураг төрлийн хэлхээ, өнгөрч буй жилийн сайн сайхан бүхнээ дурсан ярилцаж, ирж буй жилдээ сайн бүхний билэгдэн ерөөж өнгөрүүлж байна.
- Гэр бүлээрээ авахуулсан зургийнхаа ард талд овог нэр, төрсөн өдөр, шинэ төрсөн хүү, охиноо танилцуулж, тухайн жилийн онцлох амжилт, дурсамж, холбоо барих утас, имэйл зэргээ бичиж, Настан буурлындаа бэлэглэж, үлдээвэл их л бахархалтай.
- Настан буурлуудын зургийг зөвхөн шинэ төрсөн ач, зээ, гучтай нь хамтад нь авч, ерөөлийн үгийг нь дуун бичлэг хийж авах.
- Аавын ээжийн талын настан буурал болгоны гэрээр очиж, золгох учиртайг дахин ойлголоо. Ингэснээр ураг төрлийн холбоог батжуулж, эргэн сануулж, ач зээ нартай нь танилцах боломжоо бүү орхигдуулаарай.
- Цагаан сарын бэлэг сэлтээ базаахдаа, аль болох өөрсдийн, ах дүүгийн бэлтгэж чадах сүү цагаан идээ, боов, оёж урласан хувцас хэрэглэл, бэлэг дурсгалын зүйлс зэргийг худалдан авах, захиалан хийлгэх.
- Хамгийн чухал нэг зүйл бол, цагаан сарын идээ будаа, хоол цайг бэлтгэхдээ аль болох эрүүл хүнс, чанартай хоол бэлтгэх арга технологийг харилцан солилцож, ядаж л нийслэл салатыг хэрхэн зөв бэлтгэх ёстойг Монгол ТВ НД-ээр битүүний орой гарсан Нүүдэл нэвтрүүлгийн Монголчуудын идээ ундааны уламжлал шинэчлэл сэдэвт ярилцлагаас мэдэж, ойлгож авав гэх мэт.
http://begzsuren.blogspot.com/2013/02/blog-post_14.html
2014 онд Цагаан сараар дараах санаануудыг хэрэгжүүлсэн:
- Гэргий бид хоёр хүүхдүүдээ л дуулуулж, бүжиглүүлж, морин хуур тоглуулдаг байсан бол энэ жилээс эхлэн өөрсдөө ая дууны бэлэг барьж "12 жил", "Наран мандах нутаг", "Миний ардын сэтгэл цагаан" гурван дууг дуулж, бид хэдийгээр насанд хүрсэн ч, та бүгдийнхээ хувьд бага балчир үр чинь шүү дээ гэдгээ харуулахыг хичээсэн
- Арвайн гурил эсвэл хуурсан гурил, шар тосоор зул барьж, золголтын бэлгэндээ оруулсан минь, айл болгоны бурхан тахилын дэргэд бадамлан асаж, дараа нь хуваан идэж болдог нь сайхан санагдаж байсан.
- 2013 оны цагаан сар, эсвэл дараа нь зочлон очих үеийн фото зургийг угаалгаж, бэлгэндээ оруулсан.
- Цахим харилцааны хэрэгсэлд ах дүүс, хамаатан садны хүмүүсийг багтаасан нууц бүлгийг үүсгэж, ах дүүсээ онлайн орчинд холбож, сар шинийн зургуудаа хамтдаа онлайнд байрлуулж үзэж, харилцсаар байна.
- Зөвхөн цагаан сарын өдрүүдээр л бие биенээ мэдэж, уулзаж ярилцдаг байхаас илүү улирал тутамд ах дүүс, ураг төрлийн уулзалтыг бага зардлаар хийхээр шийдэж, Бэгзсүрэнгийн гэр бүлийн өдөрлөгийг 4-р сард хийсэн
2015 оны сар шинийн өмнөхөн надад дараах бодлууд төрж байна:
- Золголтоор явахдаа хүн бүр өөрийн аяга, халбага, савхаа аяганы уутанд хийж, өвөртөлж очиж, цай хоолоо идчихээд, долоогоод л өвөртөлнө, зочлон очсон айлдаа илүү аяга угаах цэвэрлэх болон яаруу сандруу дутуу цэвэрлэгдсэн аяга халбага хэрэглэж ам, шүлс, бохир гараар дамжих аливаа эрсдлээс сэргийлнэ ээ
- Гэргийн хамт өмнөх жилд дуулсан дуугаа дуулахын зэрэгцээ, Ерөөл цээжилж хэлнэ
- Хонин жил гарч буй тул хонь хэлбэртэй амттай талх боов хийж бэлгэндээ багтаана
- Ямар нэг байдлаар сургаал үгс бичигдсэн, өрх бүлийн фото зураг, гишүүдийн жин, өндөр бичигдсэн зургийг бэлгэндээ багтаана гэж бодож байна?
- Хүүхэд багачуудад ах дүүсээс бэлэн мөнгө төгрөг, чихэр боов бэлэглэдэгийг болиулж, хичээл сургуульд нь хэрэглэгдэх харандаа, бал, хичээлийн дэвтэр, зургийн дэвтэр зэргийг бэлэглээсэй хэмээн хүсэж байна. Учир нь хүүхдүүд өөрсдөд нь өгсөн бэлгийг хэнээр ч заалгахгүйгээр өөрөө захиран зарцуулахаар шийддэг, уурладаг тул зарим тохиолдолд бэлэн мөнгө төгрөг нь сургуулийн орчны дэлгүүр, пс тоглоомын газар зэргээр чөлөөтэй үйлчлүүлэх, мөн хэдэн өдрийн турш хоол унднаас гарч, нэг доор чихэрлэг хүнс их идэж бага насныхаа маажуурыг сэдрээх, биеэ эсийн түвшинд гэмтээх дутагдалтай талуудтай байна.
эцэст нь бодлоо нэмж бичихэд, Цагаан сар нь өнгөрсөн жилдээ өрх бүлдээ юу бодож сэтгэж, бүтээж чадсанаа настан буурлуудаараа дамжуулан ах дүүсдээ үзүүлж танилцуулах, бахархалаа хуваалцах баяр.
Эрхэм та цагаан сарын өдрүүдийг хэрхэн бүтээлч, уламжлал шинэчлэлийг хослуулан тэмдэглэн өнгөрүүлдэг туршлагаа сэтгэгдэлд бичих, [mcl_begee et yahoo.com] хаяг руу имэйл бичин хуваалцаж, ухаалаг худалдан авалтаар амьдралаа хэмнэхэд нь хэн нэгэнд туслаарай.
Сар шинэдээ сайхан шинэлээрэй!

Friday, January 16, 2015
Тоглоомонд мөнгө зарцуулахгүй байх боломж
Далай лам:
Бяр чадлийн ундрага тул,
Бодож сэтгэхэд цаг гарга
Бага залуу харагдах тул,
Тоглож наадахад цаг гарга ... хэмээн сургажээ.
Мөн,
Хүүхдийн хөгжилд, эцэг эх – хүүхдийн харилцаанд тоглоом бол маш чухал үүргийг гүйцэтгэж байдаг. Тоглоом бол эцэг эхчүүдэд хүүхэдтэйгээ чанартай, хайр дүүрэн, үнэтэй цагаа түүнтэй хуваалцах боломжийг олгоно. Эцэг эхчүүд хүүхэдтэйгээ тоглож байхдаа гадны ертөнцийг умартан, орчлонг хүүхдийн нүдээр харж, хүүхэд багачуудын хосгүй ертөнцөд түр ч болов саатаад өнгөрөх боломжийг бүрдүүлэх сайхан тоглоом зохиож тоглож байхыг мэргэжлийн сэтгэлзүйчид зөвлөж байна.
асуулт: Хүүхэддээ тоглоом авч өгөхдөө бид хамтдаа тоглоно гэж боддог уу?
Эрүүл хүүхдийн хөгжилд тоглоом маш чухал байр суурийг эзэлнэ. Тоглоом нь хүүхдийн оюуны, бие махбодийн болон сэтгэл санааны хөгжлийг уран сэтгэмжтэй нэгтгэн хөгжүүлдэг хэмээн Сэтгэлзүйчид зөвлөж байна.
асуулт: Таны авч өгсөн, таны хүүхдэд хэн нэгний бэлэглэсэн тоглоом таны хүүхдийг эрүүлээр хөгжихөд туслаж чадаж байна уу?
Тоглоом нь доорхи маш олон шалгууртай байх ёстой гэж үзэж болох уу?
- хийсэн материалаасаа эвгүй үнэртэй,
- хаягдаж гээгдэх, эвдэрч хэмхэрч ашиглах боломжгүй болохлоороо байгальд хоргүй,
- өнөөдөр авлаа, маргааш гэхэд эвдэрсэн байдаг буюу амархан эвдэрдэг, хуурамч,
- хаягдсан гээгдсэнийг нь нөхөж орлуулах, сэлбэн засах боломжгүй,
- хэд хоногийн дараа хүүхдийн тань сонирхол нь буурсан үед өөрчлөн тоглох боломжтой эсэх,
- ганцаараа тоглохын зэрэгцээ олуулаа тоглох боломжтой эсэх,
- цаг, өдрөөр өсөж байгаа хүүхдийн тань хүсэл сонирхолыг даган өөрчлөгдөж чадах уу,
дээрх 2 асуултанд өгсөн таны хариулт таньд таалагдахгүй байвал, та тоглоом худалдаж авч өгөхөд зарцуулсан цаг хугацаа, мөнгө төгрөгөө дэмий л үрэн таран хийжээ гэж дүгнэх байх.
хуванцар тоглоомуудад мөнгөө зараад яах билээ дээ:
http://www.pinterest.com/jbegzsuren/before-buy_save-life/
Тайлал:
Үнэндээ бид,
- Монгол тоглоом наадгайн ач тусыг сэргээн уншиж мэдэж, http://baharhal.mn/news/1/2/118
- Монгол тоглоом наадгайгаа бэлтгэн тоглох цаг болжээ.
http://www.mongolcom.mn/read/3329
http://odbaatars.blog.banjig.net/post.php?post_id=124954
Уриалга: тоглоомонд мөнгө зарцуулахаа болъё!
Дээрх хоёр нийтлэлийг уншсанаар бид "Амьтны шаант ясны үзүүрт оршдог жижиг цул яс буюу шагайгаар наадах 80 орчим төрлийн тоглоом бий" -г мэдэж, улмаар 80 тоглоомыг тоглож чаддаг ухаалаг өвөө эмээ, аав ээж болцгооё!

Subscribe to:
Posts (Atom)