Гэтэл, өнөөдөр хот суурин газар, орон сууцны иргэд биеэ засахын тулд дараах зүйлсд зардал гаргадаг болсоноо тооцож анзаардаг байх:
Зардал 1. Ариун цэврийн цаас
хэмнэлтийн санаа: нэг удаад хэдэн см цаасыг таслаж хэрэглэдэгээ анхаарцгаая
хэмнэлтийн санаа: үндэсний үйлдвэрлэлийн ариун цэврийн цаасуудыг худалдан авахыг хичээх
Зардал 2. Ариун цэврийн өрөөний цахилгаан хэрэгслэлийн зардал
хэмнэлтийн санаа: орохдоо гэрлээ асааж, суултуур дээр суусан хойноо гэрлээ унтраах унтраалгатай болцгооё,
хэмнэлтийн санаа: чийдэнгээ эрчим хүчний хэмнэлттэйгээр сольё
Зардал 3. Ариун цэврийн өрөөний метр кв-ийн зардал
хэмнэлтийн санаа: өрөөгөө биеэ засахаас бусад зорилгоор ашигладаг л байх хэрэгтэй байна?
Зардал 4. Жорлонгийн усаа татахад усны зардал
хэмнэлтийн санаа: бага ус татагдах механизмыг сольж, нэмж суурилуулцгаая
хэмнэлтийн санаа: http://www.osnaaug.ub.gov.mn/news-gangaurgoo/320-2013-08-20-06-33-11 хуудаснаас усаа хэмнэх зөвлөмжүүдтэй танилцаж, анхаарч, хэрэгжүүлцгээе
Зардал 5. Ариун цэврийн үнэр дарагч
хэмнэлтийн санаа: үндэсний үйлдвэрлэлийн Шахмал аргал, арц, ганга бий болсон байна
хэмнэлтийн санаа: ялгадас өтгөн маань нярай хүүхдийнх шиг үнэргүй байх боломжтой эсэхэд анхааръя
Зардал 6. Жорлон угааж цэвэрлэх багаж, бээлий
хэмнэлтийн санаа: чанартайг худалдан авч, зөв хадгалж ашиглаж, ашиглалтын хугацаанд анхааръя
Зардал 7. Ариутгал, цэвэрлэгээний химийн бодис
хэмнэлтийн санаа: ?
Зардал 8. Жорлонгийн суултуур, холбогч хэрэгслэлээ солихдоо
хэмнэлтийн санаа: аль ашиглалтын хугацаа ихтэй нь дээр байх
Зардал 9. Жорлонгийн өрөөний хананы плита болон засвар
хэмнэлтийн санаа: цэвэрлэхэд хялбарыг бодож плитаг сонгодог байх, яагаад хайрга чулуун шал байж болохгүй гэж?
Зардал10. Жорлонгийн өрөөг цэвэрхэн байлгахыг хүсэж сэтгэл санаагаараа хохирох
хэмнэлтийн санаа: шахаж шаардахад бус ухааруулж, үлгэрлэн дагуулахад анхаарцгаая
дээрх санаа, нийтлэлд эрхэм таны санаа бодол, шийдлийг mcl_begee [эт] yahoo.com имэйл хаягаар хүлээн авч, нэмж шигтгэе. баярлалаа.
Нэмж дурдахад, энэхүү блогийн хөтлөгч миний бие 2003 оноос Өсөх өрх өрхийн төсвийн програмыг зохион ашигласан, тус програмаараа Өрх бүлдээ ариун цэврийн цаас зарцуулж байгаа тооцоогоо гаргаж харлаа. Эрхэм та ийм тооцооллыг хийх хүсэл төрвөл эрхэм надтай ярилцаарай.
он | тоо | зардал |
2001 | 4 | 800 |
2002 | 16 | 4870 |
2003 | 21 | 3460 |
2004 | 36 | 4550 |
2005 | 12 | 1860 |
2006 | 56 | 16780 |
2007 | 109 | 28640 |
2008 | 49 | 8640 |
2009 | 51 | 15770 |
2010 | 96 | 19160 |
2011 | 49 | 16800 |
2012 | 48 | 18240 |
2013 | 61 | 24500 |
2014 | 12 | 2700 |