Wednesday, May 27, 2015

Хүүхэд гэдэг цагаар өсдөг тул, хувцас, эдлэл хэрэглэлийг бага шаарддаг, гэтэл ...

Эрхэм та хэдхэн цаг, өдөр, сар буюу түр зуурхан л хэрэглэгдээд ашиглах боломжгүй болдог ихэнх зүйлсийг хүүхэддээ зориулан худалдан авч өгсөн байдгаа анзаарсан уу?

Миний бодлоор,
- нярай хүүхдийн соосго, өлгий, хөлд оруулагч, түрдэг тэрэг, шажигнадаг тоглоом, хоол иддэг ширээ гэх мэт хэрэглэл
- өдөр цагаар өсч байгаа хүүхдийн улирлын чанартай хэрэглэгдэх хувцас
- хүүхдийн өтгөн шингэнийг шингээх нэг удаагийн хэрэглэл-памперс
- хүүхдийн сонирхолыг татсан гэрэл чийдэн, хэв дүрслэл, өнгө будагтай, гарын ая даахгүй, эвдрэх нь хялбар хуванцар машин, хүүхэлдэй, буу, усан буу, жижигхэн биллиард, жижигхэн сагсны шит, бөмбөг гэх мэт төрөл бүрийн тоглоом
- үсний боолт, зүүлт
- шинэ жил, хүүхдийн баяр гэх мэт баяр ёслолын үеэр алба мэт худалдаж аваад, дараа нь эвдрээд хаягдаад дуусдаг хиймэл гацуур, гацуурын чимэглэл, саа тууз, үлээдэг төрөл бүрийн шаар, гэрэлтдэг хэрэгслэлүүд гэх мэт
зэрэгт эцэг эхчүүд, эмээ өвөө бид бага биш мөнгийг зарцуулан худалдаж авч хэрэглэдэгээ өөрчлөх цаг болсон мэт.

Уламжлалаас харвал,
- Хүүхдийн буян нь барагдана, өмсөх хувцасны тоо нь гүйцэнэ гээд аль болох ах дүүсийнх нь өмсөөд багадсан хувцас, гутлыг арчилж тордоод л өмсгөдөг
- Цагаан сар, Даахь үргээх ёслол гэх мэт ёслолт баярын өдрийг тохиолдуулан шинэ дээл хувцасыг урлан, ерөөл хэлж жилдээ 1 удаа л шинэ хувцас өмсгөж өнгө засдаг
- Нялх хүүхдэд торго, даавууны өөдсийг нийлүүлэн өөдсөн дээл, тэрлэг хийж дулаан, үзэмжтэй хувцасладаг

Дахин ашиглах санаанууд,
- нэхий өлгий нь даавуу шиг нэг л нярайн настай биш, шээхэд сэгсрээд л хатдаг, хүүхдийг хөлөргөдөггүй гэх мэт онцлогийг бодолцож, ах дүүс дундаа нэхий өлгийтэй болж, уламжлан хэрэглээрэй,
- хичээлийн сурах бичгийг дээд ангийн ахаасаа авч, би өөрийнхийгөө тэр ахын дүүд нь өгч, тэр ахын дүүгийн нь сурах бичгийг миний дүү авч ашигладаг гэхчилэн сурах бичгээ гамтай хэрэглээд дүү нартаа хэрэглүүлдэг байдал бараг уламжлал болсон байсаныг одоо цагт ах дүүс дотроо сэргээхийг хичээцгээе
- гутал, хувцасыг дамжуулан өмсөх нь өрх гэрийн эдийн засагт их тустайг ойлгуулах, ах эгчээ хүндэтгэх, дүү нартаа гамтай өмссөн хувцсаа дамжуулан өгөх бахархал болгоосой

Энэхүү блогийн эрхэм зочин та өөрийн санаа бодлоо харамгүй хуваалцахыг хүсье.

Wednesday, May 20, 2015

Шагайгаар нааддаг 80 гаруй тоглоом байдаг гэсэн, өөр тоглоомыг гэртээ худалдаж авч "хог" болгох хэрэг байна уу?

Таван хошуу малын шагайнаас хонь, ямааны шагай нь хэлбэр хэмжээгээрээ тоглоом наадгайд тохиромжтой байдаг юм шиг байгаа юм? мөн намайг жаахан байхад зээрийн шагай нь олон шагайнууд дотор дэгжин зэгзгэр харагддагаараа ялгагдаж, морь уралдаж тоглоход морь буух нь илүү боломжтой, тиймдээ ч хурдан шагай гэж бодогддог байж билээ.

Шагай гэдэг холбоос яс нь малын ард хөлд байдаг тул нэг малаас 2 шагай л гарна, иймдээ ч шагай нь малаа бага муулдаг эртний монголчуудад  тийм ч элбэг эд биш байсан бололтой.

БСШУЯамны вэбд
Нүүр хуудас-Боловсрол-Дээд боловсрол-Докторын зэрэг хамгаалах хурлын зар

Эрдмийн зэрэг хамгаална
   МУБИС-ийн Боловсрол судлалын ухааны докторант Т.Гэрэлтуяагийн "Хүүхдийн хөгжилд шагайн тоглоомын үзүүлэх нөлөөлөл" сэдвээр Боловсрол судлалын ухааны докторын зэрэг хамгаалуулах Эрдмийн зөвлөлийн хурал 2011 оны 12 дугаар сарын 23-ны 14.00 цагт  БИС-ийн Эрдмийн өргөө 207 тоотод болно. Эрдэм шинжилгээний удирдагч: Сэтгэл судлалын ухааны доктор, профессор Ж.Батдэлгэр

- Хүүхдийн оюун ухааныг ардын уламжлалт тоглоом наадгайгаар хөгжүүлэх арга зүй
2012 оны 01-р сарын 24, Нийтэлсэн Д.Ганхөлөг
  Монголчууд бид бүгд хүний хөгжлийг бие, оюун, сэтгэл хэмээх өөр хоорондоо салшгүй холбоотой гурван хэсгээс бүрддэг хэмээн үзэж ирсэн түүхэн уламжлалтай.
  Хүний хөгжил нь арга, билиг, үрийн харилцан шүтэлцээний гурвалсан зүй тогтолд тулгуурладаг санааг үндэсээ болгон хүүхдийн хөгжлийн үндэс суурийг бий болгох юм ...

- Монгол ёсон блогт Шагайгаар наадах тоглоом нийтлэл байна:






http://odbaatars.blog.banjig.net/post.php?post_id=123989

- Жуулчны мэдээллийн төв вэбийн Монгол зан заншил хэсэгт Алаг мэлхий өрөх тоглоомын танилцуулга
гэх мэт маш их мэдээлэл цахим орчинд тавигджээ.

Мөн цаашилбал,
- Улаанбаатар хотын нийтийн төв номын сангийн цахим каталогоос "шагай" түлхүүр үгээр хайлт хийхэд тус номын санд байгаа 9 ном хэвлэлийн нэрс олдож байна.


- A clever daughter-in-law
- Ancient Mongolian Fortune Telling : http://www.docstoc.com/docs/10069977/ 
- 100 points : http://www.docstoc.com/docs/68699171/

Saturday, May 2, 2015

хүүхэд тань хичээлийн дэвтрүүдээ дугаарласан байна уу

2014-2015 оны хичээлийн шинэ жил дуусахад сар гаруйханы хугацаа үлджээ.
- хичээлийн дэвтэр, балны запас, гортиг, шугам, өнгийн цаас, үдээсний машины үдээс, ватум цаас гэхчилэн олон төрлийн хичээлийн хэрэглэлийг өдөр тутамд шахуу худалдан авч
- сургуулийн дүрэмт хувцас, цагаан цамц, гутал хувцас гээд эдэлгээ нь дуусч, бие өсч томрох, ном дэвтэр ихсэхтэй зэрэгцэн цүнх гэх мэтээ шинэчлэх зардалууд,
- хичээл сургуульдаа явахад автобус унаанд үзүүлэх сурагчийн үнэмлэх 1400 төг-өөр нэг удаа, харин энэ үнэмлэхнийхээ тусламжтайгаар ирж очихдоо автобусандаа өдөр тутамдаа нийт 400 төг төлж байгаагаа бид байх л зүйлс
мөн түүнчлэн хүүхдүүдийн минь хөгжөөн баясаан, бусдаасаа суралцаж мэдэж байгаа үг хэллэг, мэдээлэл мэдлэг, дадал хэвшил нь дээрх бүх зардалуудтайгаа нийлэн ирээдүйн  хөрөнгө оруулалт болон цаг хугацаатайгаа хамт урсан өнгөрч байна.

Эрхэм та ирэх намар шинэ ном, дэвтэр, дэвтрийн хавтас, өнгийн харандаа, өнгийн цаас, цавуу гээд л бүх л зүйлсийг шинээр авч өгөхийн оронд дараах боломжууд байдгийг ашиглах, мөн өөрийн туршлагаа хариу бичиж бусдад дуулгаарай:

- үргэлжлүүлэн хэрэглэж болох, дуусаагүй харандаа, үзэг, баллуур гэх мэт бүхий л хэрэглэлийг нь 9 сарын 1 хүртэл зөв хадгалуулах,
- намар хичээлийн жилд зориулсан хямдралтай худалдаанаас нийт хэрэглэгдэх дэвтэр, бас бус хэрэглэлээс нь бөөний үнээр хэдэн ширхэгийг худалдан авахаа хамтран тооцоолох,
- дэвтрээ дугаарлаж, бүрэн гүйцэд ашиглаж байсан эсэх буюу ямар хичээлд хэдэн хуудастай хэдэн дэвтэр хэрэглэгдэж байгааг хянах аргыг ашиглан ямар үр дүнд хүрсэн,
- сурлагын амжилтыг нь ахиулах, хадгалахад чиглэсэн яриа, итгэл, дэмжлэгийг хүүхэддээ хэрхэн үзүүлсэн
- зуны амралтаа үр бүтээлтэй өнгөрүүлэх, амьдралыг танин мэдэхэд нь чиглүүлж, туслахаа тооцож
- зарим нэг хэрэглэгдэхгүй болсон, дараагийн сурагч ашиглаж болохуйц хэрэглэлийг ах дүүс, танил нөхдийн хүрээнд хандивлах, хямдруулан худалдаалах, солилцох арга хэмжээ хаана явагдаж байгааг мэдэж, ашиглах
- хичээлийн жилдээ ямар амжилт бүтээл, алдаа оноо байснаа эргэн харж, өдрийн тэмдэглэлдээ дүгнэлт хийхэд нь туслах, ач тусыг нь өөрийн амьдралын түүхээрээ дурсан ярилцах
гэх мэт урсан ирэх цаг хугацааг тосч авах бэлтгэлээ хангаарай.

Зөв дадал хэвшил бол зөв хүмүүн байхын үндэс юм байна.