Sunday, October 23, 2016

Мэндэлсэн өдрөөр нь юу бэлэглэх вэ?


Эрт цагаас хэзээ төрсөнийг тэмдэглэж үлдээдэг, хожим хойчийн ажил амьдралд нь уг өдрийн цаг байдлыг эргүүлэн хэрэглэдэг туршлага бидэнд олон хэлбэрээр үлджээ. Үүний нэг тод жишээ нь Монголчуудын угийн бичиг ба өнөөдөр ч угийн бичгийн ач тусыг ойлгож мэддэг нь үргэлжлүүлэн эсвэл шинээр хөтөлж байдаг.

Энэ удаад өөрийнхөө төдийгүй гэр бүл, найз нөхдийнхөө хүрээлэлд мэндэлсэн өдрөө төрөл бүрийн байдлаар тэмдэглэн өнгөрүүлдэг, өтгөс буурлын хувьд ойн баярууд, Ерөнхийлөгчийн бэлэг хүндэтгэл зэрэг хүртдэг бахархам байдлууд өргөн болсон.


Монгол хүн Дэлхийн улсуудын өөр ёс заншил, ахуй амьдрал, бодол ухаантай хүмүүсийг харж, ижил байх, хамтдаа байх, баясан дуурайх гэх мэт олон шалтгаанаар мэндэлсэн өдрөө тэмдэглэж байна. Үүний нэг нь Хотын төв ЕБС-ийн ахлах ангийн найзууд нийлж, 5 ханатай гэрт амьдардаг хүндэлж явдаг найздаа 2 хүний дайтай том зөөлөн баавгай бэлэглэсэн жишээ байна.

Энэ мэт тохиолдлыг буруутгах аргагүй ч, Монгол хүний мэндэлсэн өдрөө тэмдэглэх онцлог гэж юу байх вэ?
Бэгзсүрэн миний хувьд гараар хийсэн, хийж чаддаг зүйлээрээ бэлэг барихыг эрхэмлэдэг ба, мэндэлсэн өдрийг найз нөхөдтэйгээ эрүүл сайхан орчинд, зөв сайхан амттай хоол идэж, эерэг сайхан мэдээлэл авч, эцэст нь бие сэтгэлээ сайнаар тэтгэж өнгөрүүлэх аргыг мэддэг тул, найз нөхөддөө үргэлж хэлж танилцуулж явдаг.

Monday, June 13, 2016

Эрчим хүчний зарцуулалтаа ухаалаг, мэдлэгтэй болгоорой


Эрчим хүч буюу тог цахилгаанаар л суурин, хотын амьдрал бүтэж байгаатай та санал нийлнэ. Тиймээс л Улаанбаатар хотынхоо төдийгүй Дэлхийн аль ч улс орны хот суурин газарт очоод таны 1-рт мэдэж авах, ашиглах зүйлийн нэг нь цахилгааны эрчим хүчний хэдэн вольт, ямар тогны залгуур тухайн улсын стандарт, хэдээс хэдэн цагт цахилгааны өртөг хямд байдаг, яагаад гэвэл эрчим хүчээ дулааны, усны, нарны гэхчилэн ямар эх үүсвэр, компаниас хангадаг, цаашилбал эрчим хүчний илүүдэл үйлдвэрлэлтэй эсэх гэх мэт мэдээд авбал таны эрчим хүчний хэрэглээгээ зохицуулахад тустай байх зүйлс байдаг.

Бэгзсүрэн миний өрх гэр нь Улаанбаатар хотынхоо Баянзүрх дүүрэгт Дарь эхд байршиж амьдраад 10 гаруй жил болж байгаа ба сүүлийн жилүүдэд Өдөр шөнийн тарифт тоолуурыг ашиглаж байна. Тарифт тоолуурыг ашигласнаар цахилгааны хэрэглээгээ алийг нь шөнийн тарифтай үед ашиглах вэ гэдэг сонголттой болж, цахилгаан зардал багасдаг.

Саяхан би Баянзүрх дүүргийн Цайз, 16-р хороололд байрлах 2 жилийн өмнө ашиглалтанд орсон хотхон, орон сууцанд очиход, оршин суугчид нь анхнаасаа суурилуулж өгсөн 1 тарифт тоолуураараа л байгаа нь харагдаж, яагаад энэ айлууд Өдөр шөнийн тарифт тоолуурыг мэдэж хэрэглэхгүй байна аа гэж бодсон.

Мөн тарифт тоолуурыг хэрэглэх үед Монгол улс зуны цаг, өвлийн цагт шилждэг болсонтой холбогдуулан Шөнийн хямд тариф хэдээс хэдэн цагийн хооронд байх нь 1 цагаар өөрчлөгддөг болсон зэргийг мэдэж авч,
улмаар энэхүү нийтлэлийг уншиж байгаа эрхэм та гэрийнхээ цахилгааны тоолуур аль нь болохыг эргэн нэг харж, цахилгаан зарцуулалтаа хянаж үзээсэй.

Учир юу вэ гэвэл, Дэлхийн улсуудын хот, сууринуудад 24 цагаар тасралтгүй цахилгаан зарцуулдаг гудамж, талбай, үйлдвэр үйлчилгээ  гэх мэт нь маш олон зүйлс бий болсоноос эрчим хүчийг үйлдвэрлэх хүчин чадал тасралтгүй нэмэгдэх болчихоод, улмаар хэрэглээг зохистой болгоход зориулсан хууль дүрэм, мөн цаашилбал Эх дэлхийн өдөр /Earth Day/, Eco village гэх мэт олон нийтийн санал санаачлага, арга хэмжээнүүд бий болсоор байгаа.

Цахилгаан эрчим хүчний үнэ тариф:
http://ubedn.mn/public/show/id/10
erc.mn/index.php?newsid=29

Үнэ тооцдог аргачлал
ubedn.mn/index.php/public/show/id/13

4-р сарын 1 өдрөөс эхлэн цахилгааны шөнийн тариф тооцох Зуны цаг эхэлдэг:
ubedn.mn/index.php/public/newsshow/id/302
Энэ цагийн өөрчлөлтийг анзаарсан гэр бүл, өглөө 7 цаг хүртэл шөнийн хөнгөлөлттэй тарифаар эрчим хүчний үнэ тооцогдож байгааг анзаарч, улмаар эртлэн босоод уух усаа буцалгаж авах, хувцасаа индүүдэх, шарах шүүгээ гэх мэт эрчим хүч их хэрэглэж ажилладаг цахилгаан хэрэгслэлээ ашиглаж болох юм.

Sunday, March 20, 2016

Барилгын хог хаягдлаас зайлсхийх сонголт, боломж

Барилга үйлдвэрлэл, засварын хог хаягдал ба Орон сууц

Хавар цаг, урин цаг ирж байгаль дэлхий цас, мөсөн хуягаа хайлуулж өөрийгөө угаан, урсгаж цэвэрлэж байна.
Цас, мөсөн доор нуугдаж байсан, өнгөрсөн хавар, зун, намар, өвлийн улирлуудад аваачиж хаясан барилгын хаягдлууд ил гарч ирлээ, манай энэ нутагт.
Байгалийн бүтээл болох ан амьтан, өвс ургамал өндийх гэтэл дээрээс нь цемент, шохой, будаг, шил, хуванцар тэргүүтэй Хүний ухаанаа зарж, сэтгэл зүрхээ гаргалгүй, мөнгө ашиг харж хиймэл бүтээсэн бүхэн амьд ертөнцийг дарангуйлж байна.

Эрхэм ухаант хүн, энэхүү блогийн уншигч минь ээ
- Өөрчлөлт нэг хүнээс эхэлдэг, харин та зөв гэж итгэж, сонгож, шийдээд эхэлсэн бол хэзээ ч бүү бууж өгөөрэй!
- Байшин, орон сууц, гэрээ тохижуулах зорилгоор химийн гаралтай эд зүйлс, ялангуяа өөрөөсөө хорт үнэр, хий, энергийг ялгаруулдаг, эвдрээд хаяхын цагт дахин боловсруулах боломжгүй, засаж сэлбээд ашиглах боломжгүй эд хөрөнгийг худалдан авахдаа Дахин нэг бодож үзнэ үү?
- Хамгийн сүүлд байшингаа засахдаа хэдэн шуудайгаар нь барилгын хогийг хаялуулснаа санаж байна уу, нэг шуудай барилгын хаягдал ямар хүнд жинтэй байсаныг нь өргөж үзэхдээ, өргөж байгаа хүмүүсийг харан мэдэрсэн үү, барилгын хог хаягдлаас ямар муухай чийг, хөгц үнэртэж байсан билээ?
- Монгол гэрийн мод, дээвэр, туурга, уяа бүслүүр нь бүгд байгалийн бүтээгдэхүүнээр хийгдсэн байдгийг мэднэ шүү дээ?
- Барилга байшинг арчлан тордох, сар бүр орон сууцны мөнгөн дээр чинь Засварын гээд хэдэн төгрөг, дахиад л метр, ширхэг гэлтгүй холбогч хоолой, холигч, почки гээд сэлбэг хэрэгслэлд бага гэхгүй мөнгө зардагаа тооцоорой?

Одоо тэгээд байшин, орон сууцанд амьдрахгүй бүгдээрээ Монгол гэрт амьдрах юм уу? Үгүй  л байх даа.  Шийдэл үргэлж байдаг:

1. Гагцхүү  барилга орон сууцаа байгальд ээлтэй материалаар барих, барьсан эсэхийг асуудаг, барихаас нь өмнө шаардаж чаддаг Мэдлэгийн хүч л бидэнд хэрэгтэй.
2. Орон гэрээ тохижуулахдаа тохь тухаасаа илүүтэйгээр эрүүл мэнд, эрүүл байгалийг эрэлхийлж, үр ач, хүүхэд багачууд, хайртай хүмүүстэйгээ олон жил энэ орон сууцаа ашиглаж амьдрах тул тэднийгээ бага наснаас нь хордуулахгүй, тэднээс ч олон жил ач тусаа бидэнд харамгүй өгөх Агаар, Ус, Цэцэг жимс, Уул толгод, Гуу жалганд хог болж хэвтэхгүй эд зүйлсийг л ашиглаарай.
3. Химийн гаралтай ханын цаасаа хээ хуар, шинэ шилдэгээр нь сонгож, цавуугаар нааж ажил болохын оронд Ханандаа даавуун хатгамал, бүр энгийнээр нь өнгийн даавуу өлгөж өнгө зүсийг нь засдаг бол ямар вэ?
4. Хаягдал дугуй, шил, лаазыг ашиглан Газрын гадаргын онцлогийг ашиглан барьдаг Earthship төрлийн байшинг барьж, хүлэмж, ус, бохир, халаалт зэргээ байгалийн хүчийг ашиглан шийдвэл бас ямар вэ?
5. Монгол гэрээ ус борооноос хамгаалж гялгар уутыг хэдэн арван метрээр нь худалдан авч ашиглах бус, уламжлалт ахарын ноос оролцуулж нягт эсгий боловсруулдаг аргаар хийсэн эсгийгээр бүрсэн гэр жинхэнэ Монгол гэр бус уу?
6. Орон сууц, гэрийнхээ шаланд химийн гаралтай, янз бүрийн өнгө будаг, хээ хуар бас Үнэр танартай, хэдхэн хүний хөлийн ая даагүй хэврэгхэн хулдаас, тоос шороо их татаж, гишгэх тоолонд агаарт цацаж байдаг дрож, хиймэл дүбэн шалны оронд арьс, ширмэл ширдэг дэвссэн байвал зочид, найз нөхөд тань ямар их талархан хүлээн авах бол? нэмж хэлэхэд байгалийн дэвсгэр бол сэгсрээд л цэвэрлэгдчихнэ! ямар нэг тоос сорогч, химийн гаралтай цэвэрлэгээний материал шаардахгүй.
7. Эдээр биеэ, гэрээ чимснээс Эрдмээр биеэ, гэрээ чимээрэй!? /өөрчилсөн зүйр үг/
8. Хүн энэ хорвоод шалдан ирээд, шалдан буцдаг гэдэгтэй та санал нийлэх үү? тийм бол их эд зүйлс цуглуулан өөрийгөө тойруулах хэрэг байна уу?
Хэрвээ таны худалдаж авах гэж байгаа барилгын материал, хэрэгслэлийг ирэх 3 сарын хугацаанд ашиглахгүйгээр амьдарч болохоор байна уу? тийм бол, гайхалтай сайхан зүйл болох нь ээ, мөнгөө ч хэмнэчихье?!
9. Таны санаа, бодлыг mcl_begee[et]yahoo[dot]com хаягаар хүлээн авъя

Ухаант хүмүүн биднийг эх байгаль илүү дутуугүй бүх зүйлээр хангасан байдгийг л нээж ашиглахдаа, эргээд эх байгалиа асарч торддоггүй юмаа гэхэд нэмж гэмтээхгүй л юмсан.